Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ
Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү
Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүүн бидэнд
Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээнэм
Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг
Алдаж оносон өчнөөн буруугаа ухаарлаар гэмших шиг
Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайн гүнд
Алдхан биеэрээ уусаад сувд болон мөнхөрнөм бид
“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс
Энхбаатарын Үржинханд
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.