Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа
Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа
Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг
Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.
Э.Үржинханд
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.