Tuesday, August 9, 2011

Харьд суугаа халуун элгэн Монголчууддаа

Гадаадад яваа нэгнийгээ хэцүү бүхнээр хэлэх юм
Ганц удаа ч ирсэнгүй гэж тунирхлын үгс илгээх юм
Мэдэх мэдэхгүй олны дунд бүтэн нойргүй зарим нь
Мэргэн ухаан, эрдэмд сурахаар хичээж л яваа шүү дээ

Олон бээрийн тэртээх ондоо хэл соёлтой
Оюун ухаанаа тэнцүүлж шамдаж яваа шүү дээ
Ойворгон зарим нь алдаж, бүдрээ л биз яахав
Одоо тэднийгээ зэмлэхээ түрхэн ч гэсэн азнаач ээ

Алсад яваа заримыгаа арай дэндүү өөлөх юм
Амраг нөхдөө тоосонгүй гэж гомдлын чулуу шидлэх юм
Ар гэр, эх орноо зүрхэн дотроо эрхэмлээд
Амрах ч завгүй ажлын талбарт явдаг шүү дээ тэд чинь

Хамаг Монголын нэрийг дэлхийн сонорт хүргэх
Хүндтэй даалгавар биелүүлж яваа элгэн садан минь ээ
Хаа холын газар хүний дайтай яваад чинь
Хамгийн ихээр бахархаж гэгээн ерөөл өргөе

Алгаа дэлгээд анд минь гэж найрссан
Алс холын нөхдөөсөө алив сайныг сураад
Ард олон, эх нутагтаа амар мэнд л ирээрэй
Алд цэнхэр хадгаа дэлгээд угтан тосъё бид чинь
                                                Энхбаатарын Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.