Saturday, August 6, 2011

Хүүхэд нас

Амьдралын зөргөөр дуулалдан одсон сар жилүүд
Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ
Орчлонгийн хуулиар уйлалдан ирсэн зовлонт зүрхэс
Он цаг өнгөрсөн ч эргэж мэндлэнэ гэж үү дээ
Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ
Уйтгар зөгнөсөн шаргалхан намрын шувууд минь
Дуулаад л хоцроход нуур нь царцсан шүү дээ
Уянга сөгнөсөн гэгэлгэн салхины урсгал минь
Энэ чинь, Харьж яваа намар цаг шүү гэж навчис хүртэл үглэх
Тэр чинь, Хайлж л яваа уяхан зүрх шүү гэж бороо хүртэл уйлах
Эгэл жирийн бүхэн зүсээ хувирган сүлэлдэх орчлон
Эцсийн хязгаар гэж зах нь үл харагдах их далайн цаана
Даллан далласаар замхрах танил, танхил мөчүүд минь
Дуудан дуудсаар цаашлах холын хонгорхон өдрүүд минь
Баяртай гэж хэлж зүрхлэхгүйн учрыг битгий асуу
Бас л гуниг үүрэхийн зовлон нэмэгдэнэ
Алсад одсон он жилүүдийн гэгээн дурсамжаас
Амар амгаланг л авч үлдэх цагаан хүсэл минь
Дуу мэт сэтгэлд шингэх зөөлөн эгшиг болж
Дурлал мэт зүрхэнд уусах ариухан дурсамж амилаг ээ

                 "Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврээс
                                Э.Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.