Tuesday, August 9, 2011

Шүхэр ч үгүй, цув ч үгүй

Шүхэр ч үгүй, цув ч үгүй
Шүрэн дусал дунд алхаад нэг үз
Сэтгэл рүү чинь бороо нэвтрэн  шургалж
Сэрүү татуулан зөөлнөөр илбэхийг
Хацар нүүрийг чинь энхрийлэн үнсэж

Хамгийн ялдамхан дурсамж урлахыг
Нүүрэмгий бороо чамайг хэрхэн тэврэхийг
Цув ч үгүй, шүхэр ч үгүй
Сувдан дусал дунд мэдрээд нэг үз
Зүрх рүү чинь тэр  шургалан нэвтэрч
Зөөлөн аядуухнаар хаа сайгүй  урсан  илбэж
Зүүд зэрэглээ шиг янагхан энхрийлж
Зүйрлэшгүй сайхнаар чамайг өөртөө шингээж
Зүүдлээд сэрсэн мэт нүдээ нээхдээ
Шүхэр ч хэрэггүй, цув ч хэрэггүй чи өөрөө
Шүрэн дуслуудын нэг ширхэг болчихоод
Шүүдэр мэт тунгалагхан ариунаар
Болортон байхын сайхныг мэдрээд нэг үз ээ
                                 Э.Үржинханд   
                                    2011.06.06
Нүдээ аниад хэсэгхэн зуур зогсоод

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.