Tuesday, August 9, 2011

Шүлгэн дарс сөгнөхүй

Омар Хайяамын сэтгэлийн шүүдэртэй шүлгээр ундааллаа
Одоогоос 1400-аад жилийн өмнө дарсан дарснаас амслаа
Оюуны минь аглагт  миний туулалгүй өнгөрч одсон бүхнийг
Онгод хийгээд билэг цогц гэгээн найрагч шүлэглэн мөнхөлжээ
Орчлонд би эсэж огшсон дарснаас амтлан амсая гээд
Орь гэгээн хүсэл бүхий шүлгэн дарснаас илүү амттайг нь олохгүй биз
Одоо би гэгээн дээдсийг бишрэн шүлгэн дарсыг тамшаалнам

Оргилох их авъяас билгийн ариун дагшиныг магтан байж
Огторгуйгаас ирэх ер бусын гэрлийн дор тэргүүнээ мэхийж
Оддын дунд суу  билгээрээ  мөнхрөх ирээдүйн их хүмүнд
Орчлонгийн бүх яруу найрагчдын төлөө одоо би дарсаа нэрье

“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс
Энхбаатарын Үржинханд
Омголон бардам Отеллогийн дурлал шиг хичнээн нууцлаг

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.