Нэг сайхан сэтгэлээ цэлмэтэл ярихсан
Нимгэн цагаан үүлсээр эмжсэн
Тэнгэрийн хаяаг ширтээд
Нил ягаан цэцэгс газраар алаглаж
Нисэн буух шувууд эрхлэн дуулсан
Тийм сайхан үдшээр
Дэрвэгэр хормой цэцгэнд шүргэж
Дэрвэн сормуус догдлон ичингүйрч
Дундуурхан бүхнээ салхинд гөвж
Дотоод сэтгэлээ цэлмэтэл уудлаад
Нэг сайхан ярилцахсан
Шүлгийн мөртүүд, уянгын дуулал шиг
Шувуудын жиргээ сонор мялаахад
Шимширэх нууцхан үгсээ дэлгээд
Сэтгэлд хуралдсан үүлсийг үргээж
Шив шинээр нүдээ нээх шиг
Нэг сайхан ярилцахсан даа
Э.Үржинханд
2011.06.08
Дурласан сэтгэлээр жигүүр хийж
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.