Tuesday, August 9, 2011

Үрээ тэвэрсэн ээж бүхэнд

Үрээ тэвэрсэн ээж бүрийг бурхантай зүйрлье
Өөрөө би нялхсын сэвлэг үнэрлээгүй байж
Өнийн хорвоод зовлоо гэж гомдоллож
Өнчин нулимсанд сормуусаа буулгахаа азная

Үнэхээр би хязгааргүй хайраар амилж
Үндэс цэцэг болж сэтгэл зүрхнээс  ургаад
Үүрдийн хэлхээгээр заяагдсан болохоор
Үзэсгэлэн гоо ээжийгээ магтан биширье

Үрээ тэвэрсэн ээж бүрийг бурхантай зүйрлье
Өөрөө би эх хүн болж нойроо хугаслаагүй байж
Өвлийн жаварт жиндэхийн төдий няцаж
Өчнөөн зовлон тоочихоо түр азная

          Өр нимгэн энэрэл, халамжаар тэтгүүлж
          Өнийн энэ хорвоод хүн болсоны учир
          Үнэнч хайрын гоёмсог шигтгээ болж
          Өөдрөг итгэлийн галаар гэрэлтэж явъя
                                                  Э.Үржинханд

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.