Энэ орчлонгийн зүйл бүхэн
Эгэл жирийн чулуу хүртэл
Эзэнтэй болчихож
Сүх далайхан модод сөхөрч
Навчсаа даран мэхийнэ
Сүүдрээ тусгахад шувууд хагацаж
Хүй ертөнцийн юм бүхнийг
Хүн төрөлхтөн өмчлөн авч
Хамгийн гоёмсог цэцгийг хүртэл
Хаман авч баглаа болгоод
Хэзээнээс нааш өөрийн юм шиг
Хээв нэг аашилж байх юм
Өндөр тэнгэрт гараа сарвайн
Өөрийн юм шиг эзэгнэн зааж
Од мичдийг хүртэл өмчлөн шунах
Орчлонгийн зовлонт баячууд
“Минийх”, “Манайх” гэж нэр заан
Мөнхийн юм шиг эзэгнэж ирэхдээ
Хармын сэтгэл өвөрлөн байж
Хадгалсан бүхнээ орчлонд үлдээгээд
Хайрлаж энхрийлсэн биеэ хүртэл орхиод
Хагацлын замаар одох юм даа, хөөрхийс
“Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүврээс
Намрын навч шиг өнчрөнө
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.