Friday, July 8, 2011

Эх орон таныгаа

Дээдлэе, эх орон таныгаа би дээдлэе
Дэлгэрч бас хагдарч түмэн намтраа үлдээхдээ
Дээр орших гэгээн, хурмастын дайтай дээдлэе би
Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь
Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаар ундаалж
Дуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учир
Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би





Өглөө бударсан шүлгэн цас

Найраг шүлгийг эрхэмлэн дээдлэгч та бүхэндээ
Намуун өглөөний уяхан  салхиар эмжиж
Шижир цасаар нэхэж урласан шүлгээрээ
Шинэ оны мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Хаашаа ч харсан цавцайсан цагаан тал
Харанхуй хийгээд зовлон үгүй ариухан  орчил
Хан тэнгэрийн  одод газраар нэг цацраад л
Хачин ихэмсэг агаад  ер бусын амгалан энэ ээ

Шинэ жилийн үдэш


“-Энэ бүхэн ингээд л дуусдаг байж, ямар ч баяр хөөр, хайр халамж хүртэх эрхгүй би гэдэг хүн одоо хаачих билээ” хэмээн Төгсөө цас чийхруулан уцаартайхан алхана.  Одоо түүнд зорих зорилго, явах газар үгүй болсон мэт санагдаж, эцсийн найдвар ийнхүү тасраад байхад хүртэл шинэ жил гээд л баяр хөөртэй хүмүүс инээд цацруулан хажуугаар зөрөлдөх нь гомдмоор ч юм шиг.  Гартаа бас баглаа цэцэг, бялуу барьчихаад одоо хэндээ ч  өгөх билээ гэж бодмогц сэтгэл дотор нь бүр ч хоосон оргиод явчихав.

Азын шоо


“-Азын шоо, алтан шоо, шоогоо хаяж мөнгөө хожоорой” гэж гартаа цаас бариад зөрж өнгөрсөн олныг уриалах эмэгтэйг харжээ алхтал гэнэт:  “-За сайн байна уу?” гэсээр саарал малгайтай, туранхай эр шарласан шүдээ ярзайлган их л найрсаг инээмсэглэж ирлээ.

Тэмдэглэл


Улсын Хөгжмийн Зөвлөлийн Ази-Номхон далайн
орнуудын Бүтээлийн бага хурлаас  
Нар хур нь тэгширч, цэцэг жимс нь алагласан Монгол орноо магтан биширч сууна. Ийм гайхалтай эх орны эс ширхэг болсондоо өчүүхэн би бээр  баярлаад баршгүй. Баярлан талархах, мөн бахархахын учир шалтгаан их байна аа. Миний Монголын  гайхамшигт аялгуу. Уул ус, тал нутаг болоод өвөг дээдэс, ардын минь сэтгэлээс аялгуулах хөгжмийн эгшиг үнэндээ та бидний зүрх сэтгэлийн дуулал билээ.   Тэрхүү эгшиг аялгууг зохиогч, гүн бодрол хийгээд зүрхнийхээ далдаас нандин утсаар  хөглөн байж хүний сэтгэлийг уяраадаг хүндтэй хүмүүсийг нэгтгэсэн Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо.http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif