Sunday, October 30, 2011

Хөх хотын бороо

Арав дугаар сарын дундуур
Асгаран шаагисан бороо
Эргэлдсэн   их хураар
Эх газрыг тэнгэртэй холбов
Огт  сануулгагүй ирдэг
Гэнэтийн нэгэн зочин шиг
Эгц дээрээс гэнэдүүлж цутгадаг
Энэ нутгийн хур аяндаа тайвширч
Хөх хотын хөхөлбөр тэнгэрт
Хөх үүлсээр хөвө

Бүрх малгайтай хүн

“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа: