Tuesday, August 9, 2011

Алсад ч дэргэд ч

Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон  учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ

Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү

Ганцаардал

Дэргэд минь амьдрал ус мэт шуугиж л байхад
Дэндүү ч гэмээр гам гүм дотоод ертөнцдөө
Дэнлүү асааж бодлоо гэрэлтүүлэн гуниглаад
Дэнгийн эрвээхэй мэт ядмагхан дүрд хувилна
          Үл сонсогдох аялгуугаа зүрхэн тушаа шивнэж
          Үл харагдах зовлонгоо аньсган завсраа нууж

Эжийхээ л дэргэд жаргалтай

Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа     
               
Талаар дүүрэн сэтгэл тарьж  зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй

Үрээ тэвэрсэн ээж бүхэнд

Үрээ тэвэрсэн ээж бүрийг бурхантай зүйрлье
Өөрөө би нялхсын сэвлэг үнэрлээгүй байж
Өнийн хорвоод зовлоо гэж гомдоллож
Өнчин нулимсанд сормуусаа буулгахаа азная

Үнэхээр би хязгааргүй хайраар амилж
Үндэс цэцэг болж сэтгэл зүрхнээс  ургаад

Шүхэр ч үгүй, цув ч үгүй

Шүхэр ч үгүй, цув ч үгүй
Шүрэн дусал дунд алхаад нэг үз
Сэтгэл рүү чинь бороо нэвтрэн  шургалж
Сэрүү татуулан зөөлнөөр илбэхийг
Хацар нүүрийг чинь энхрийлэн үнсэж

Хамгийн ялдамхан дурсамж урлахыг

Нэг сайхан ярилцахсан

Нэг сайхан сэтгэлээ цэлмэтэл ярихсан
Нимгэн цагаан үүлсээр эмжсэн
Тэнгэрийн хаяаг ширтээд
Нил ягаан цэцэгс газраар алаглаж
Нисэн буух шувууд эрхлэн дуулсан
       Тийм сайхан үдшээр

Дэрвэгэр хормой цэцгэнд шүргэж
Дэрвэн сормуус догдлон ичингүйрч

Аз жаргалын эрэлд /Хоёрдугаар хэсэг/

      -Тийм дээ, одоо би чамайгаа яах ч билээ. Болдог бол цаг хугацаа танд сөхөрч мөргөөд ч болов намайг арван жилийн тэртээх анхны хайрын минь тэнд хүргэж өгөөч гэж гуйхсан, тэгвэл би түүнийгээ хэзээ ч орхихгүй..., хэзээ ч... гэж үнэн сэтгэлээсээ шимшрэхэд Гэрлээгийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв.

Шүлгэн дарс сөгнөхүй

Омар Хайяамын сэтгэлийн шүүдэртэй шүлгээр ундааллаа
Одоогоос 1400-аад жилийн өмнө дарсан дарснаас амслаа
Оюуны минь аглагт  миний туулалгүй өнгөрч одсон бүхнийг
Онгод хийгээд билэг цогц гэгээн найрагч шүлэглэн мөнхөлжээ
Орчлонд би эсэж огшсон дарснаас амтлан амсая гээд
Орь гэгээн хүсэл бүхий шүлгэн дарснаас илүү амттайг нь олохгүй биз

Хөөрхий

Энэ орчлонгийн зүйл бүхэн
Эгэл жирийн чулуу хүртэл
Эзэнтэй болчихож
Сүх далайхан модод сөхөрч
Навчсаа даран мэхийнэ
Сүүдрээ тусгахад шувууд хагацаж

Харьд суугаа халуун элгэн Монголчууддаа

Гадаадад яваа нэгнийгээ хэцүү бүхнээр хэлэх юм
Ганц удаа ч ирсэнгүй гэж тунирхлын үгс илгээх юм
Мэдэх мэдэхгүй олны дунд бүтэн нойргүй зарим нь
Мэргэн ухаан, эрдэмд сурахаар хичээж л яваа шүү дээ

Олон бээрийн тэртээх ондоо хэл соёлтой
Оюун ухаанаа тэнцүүлж шамдаж яваа шүү дээ
Ойворгон зарим нь алдаж, бүдрээ л биз яахав
Одоо тэднийгээ зэмлэхээ түрхэн ч гэсэн азнаач ээ

Атаархал

“Аанха! би чамд үзүүлээд өгье л дөө...!” гэж бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж тэсэхүйеэ бэрх авирлана. Тэгээд улам чангаар:





Аз жаргалын эрэлд /Нэгдүгээр хэсэг/

"...-Заза, тэгээд өөр захих юм байхгүй юу, одоо уйлж болохгүй шүү... Би Мөнгөөнөөг аваад явж байна. Удахгүй очлоо.” хэмээн Гэрлээд нялх хүүхэд аргадах мэт учирлангүй хэлээд эмнэлгээс холгүйхэн хүүг нь хөтлөн алхаж явтал:
“-Ундрал“ хэмээн чангаар дуудахад цочих шахан эргэж харвал өндөр цагаан залуу танимхайран баяр хөөр болсон инээмсэглэлээр угтаж зогсоно. Ундрал хэн болохыг тааж ядан:

Saturday, August 6, 2011

Хүүхэд нас

Амьдралын зөргөөр дуулалдан одсон сар жилүүд
Ахиад зуу зуунаар давтагдана гэж үү дээ
Орчлонгийн хуулиар уйлалдан ирсэн зовлонт зүрхэс
Он цаг өнгөрсөн ч эргэж мэндлэнэ гэж үү дээ
Тийм ээ, уйлаад л үлдэхэд эргэж ирээгүй шүү дээ

Цасхан

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:

Хайрын шигтгээ

-Эвий миний хүү, бүүвэй бүүвэй бүүвэй. Ээжийн сайхан үр нь одоо битгий уйлаарай за юу гэж залуухан бүсгүй халуундаа шаналахын эрхэнд өөд уруугүй бархирах нялх үрээ тэврэнгээ юу юугүй урсах гэж буй  нулимсаа барьж ядан үл ялиг чичирсэн хоолойгоор бүүвэйн дуу аялсаар.

Бүрх малгайтай хүн

-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу? хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил   зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одлоо. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа: