Wednesday, May 11, 2011

Сэтгэлийн хөндүүртэй тэр нэгэнд

Хэнгэнэтэл шүүрс алдах нэгний
Сэтгэлийн хөндүүрийг мэдэрлээ
Хэлтгий гишгэсэн мөр нь толбо  болоод зурайчихаж
Хээнцэр цэцэг шиг дүр нь ишин дээрээ гудайчихаж
Хэлэхэд ч бэрх зовлон түүнд тохиолдсон гэнэм
Хэзээ хамгийн сүүлд ийм уйтай бороо шивэрлээ дээ
Хэтэрхий оройтсон зэмлэлд хүлээстэй өнжлөө гэнэ
 

Сергей Александрович.Есенин танаа


Сэтгэлийн гүнээс өргөх шүлэг минь энэ ээ
Сэрүүн бүрхэг энэ л өдөр хөргийг тань ширтэхэд
Сүмийн уйтгарт ая эгшиглэх шиг намуухан агаад
Сэмрэх бодолд минь ариуслын салхи хөвөлзөж байна
 

Хойд насандаа цэцэг болж төрөхгүй

Уул уулсын энгэрт чимэг болж
Урсах голын эргээр өнгө нэмж
Учралт хосын болзоонд бэлэг болж
Урд насандаа нэгэн цэцэг байлаа би