Арав дугаар сарын дундуур Асгаран шаагисан бороо Эргэлдсэн их хураар Эх газрыг тэнгэртэй холбов Огт сануулгагүй ирдэг Гэнэтийн нэгэн зочин шиг Эгц дээрээс гэнэдүүлж цутгадаг Энэ нутгийн хур аяндаа тайвширч Хөх хотын хөхөлбөр тэнгэрт Хөх үүлсээр хөвөөлөн намираад Шүрэн дуслаар аз жаргал бэлэглэхэд Шүхрэн доороо хүмүүс нуугдаж Зулайгаа халхлаад хаашаа ч юм бэ Зугтан яаран гүйлдэхдээ Зуун жилээр хүлээсэн мөрөөдөл нь Зүгээр л газарт уусахыг ч анзаарахгүй Хэнэг ч үгүй дээр нь гишгэхдээ Хайран гутал минь халтайлаа гэж Халаглан халагласаар явж одно Хайрын бороог мөрөөдсөн Гунигаа тэвэрсээр хоцроно оо Э.Үржинханд 2011.10.15
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.