Monday, November 7, 2011

Чин сэтгэлээсээ талархана

 Цаг хугацаа бодлын минь дундуур зугуухан урсаж
Цанатай өвөл, шүүдэрт зуныг өртөөлөн хөвөрч
Цаг хугацаа хайрын минь төгөлөөр итгэлтэйхэн алхаж
Залуу нас, хайр дурлалтай минь хамт зугаална
 
Цаг хугацаа гунигийн минь тэнд зөөлхөн намирч
Чимээгүйхэн ажингаа хүний орчлонг аргадаж
Цаг хугацаа ганцаардахад хүртэл дэргэд минь байж
Чилийтэл одох өдөр хоногуудад ухаарал зөөнө

Цаг хугацаа алгаа дэлгээд амьдрал бэлэглэсэн болохоор
Чамд  би  тоомжиргүй хандаж огт  чаддаггүй ээ
Задгай хүсэл, цайлган итгэл, зүрхний цохилт,
Цаашлах алхам бүртээ танд чин сэтгэлээсээ талархана аа
                             Энхбаатарын Үржинханд
                                         2011.11.06

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.