Арав дугаар сарын дундуур Асгаран шаагисан бороо Эргэлдсэн их хураар Эх газрыг тэнгэртэй холбов Огт сануулгагүй ирдэг Гэнэтийн нэгэн зочин шиг Эгц дээрээс гэнэдүүлж цутгадаг Энэ нутгийн хур аяндаа тайвширч Хөх хотын хөхөлбөр тэнгэрт Хөх үүлсээр хөвө
Sunday, October 30, 2011
Бүрх малгайтай хүн
“-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:
Subscribe to:
Posts (Atom)