Хаврын цас хаяланхан сэтгэл хөглөөд
Хачин сайхан мэдрэмжээр хөтлөгдөөд
Хөх хотын саарал орчин нэг л бишүүрхэнгүй
Хөнгөн жавраар аядуухан шүргээд айлгүйтэх шиг
Уяран дуулмаар цаанаа л ялгуун энэ хавар
Уудам хорвоод ихийг бүтээхийг сануулах шиг
Улирч одсон бүхний дөрөөнд сүүн цацал өргөөд
Угтаж ирэх мөч бүрийг ерөөл өргөн угтмаар
Арван наймтай танхилхан охины ааш шиг
Аялагхан зөөлөн салхи нь сэмхэн намилзаад
Ай, урин цагийн дуун сэтгэл зүрхийг гэгэлзүүлээд
Аяа, ирж яваа цаг юутай сайхан санагдана вэ
Э.Үржинханд

No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл сэтгэгдлээ бичээд доорх Comment as: хэсгээс Anonymous сонголтыг хийгээд нууц кодоо оруулан Publish товчлуурыг дараарай. Баярлалаа.